Леонардо Ди Каприо “Рио-2016”-д оролцов уу?

Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам эдгээр өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Риод очив уу гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл, мэдээлэлд дурдагдсаар байна. Учир нь байт харвааны төрөлд оролцож буй АНУ-ын тамирчин Брейди Эллисонг ийнхүү андуурчээ. Хэдийгээр нэрт жүжигчинтэй адил хэмээн хэвлэлийн од болж буй Эллисон аль хэдийн амжилт үзүүлээд эхэлжээ. Тэрбээр багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол ганцаарчилсан төрөлд шилдэг 16-д үлдээд байна.  

Брейди Эллисон урьдчилсан харваанд 690 оноог авч 64 тамирчнаас хоёрдугаар байрт бичигдсэн бөгөөд өнөөдөр хасагдах шатны өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.

АНУ-ын тамирчин Брейди Эллисон багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд "Лондон-2012"-с мөн мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд Дэлхийн аваргаас бүхий л медалийг авчээ.
АНУ-ын тамирчин Брейди Эллисон багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд "Лондон-2012"-с мөн мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд Дэлхийн аваргаас бүхий л медалийг авчээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу