Арваннэгдүгээр сарын ӨРНИЙН ЗУРХАЙ

Сар бүрийн эхэнд хүргэдэг “Ордуудын сарын зурхай” булангаа хүргэж байна. Арваннэгдүгээр сард аль ордныхон хамгийн их олзтой, ашигтай, ажил үйлс нь бүтэмжтэй байх вэ гэдгийг эндээс тольдох боломжтой.

 

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны өвөрмөц хандлага, ажлын арга барил амжилтын үндэс байх болно. Гэхдээ түншүүдээ ятгах, бусдын арга эвийг олоход хүндрэлтэй байх бололтой. Харилцаа холбоогоо өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Санхүүтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэнэ. Зарим нь нэмэлт орлого олох ажил хийнэ. Гэр бүл, садан төрөлдөө мөнгө зарцуулах хэрэгтэй болно.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард хайр дурлал, гэр бүлийн харилцаанд амар амгалан, аз жаргалтай байдал давамгайлна. Ганц бие хүмүүс сэтгэлд нийцсэн нэгэнтэй учирч, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хосуудын хувьд амраг хайрт чинь таны амжилтын түлхүүр, хүчин зүйл нь болно.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулах шаардлагатай. Хэт их ажиллавал ядарсны улмаас дархлаа суларна. Өөдрөг байх нь эрүүл байхын үндэс болно.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Амжилт бүтээлийн сар. Олон хүн албан тушаал ахих буюу дэвшинэ. Зарим нь мэргэжлийн чиг баримжаагаа өөрчилж, шинэ салбарт хүч үзэх бололтой. Энэ сард та илүү шийдэмгий, зорилгодоо тууштай болно. Хувийн бизнес эрхлэгчид зах зээл дээрх байр сууриа бэхжүүлнэ. Хэт үрэлгэн загнахгүй л бол санхүүгийн байдал тогтвортой байна.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс албан шугамаар танилцсан нэгэнтэй дотносож болзошгүй. Гэр бүлд таны үүрэг хариуцлага өндөр байна.

Та л санаачилга гарган аливаа зөрчил, маргааныг залруулахгүй бол гэр бүлийн харилцаанд сэв сууж, хөндийрч мэднэ. Эцэг эхээ онцгойлон анхаарч, асарч тойглох шаардлагатай.

Эрүүл мэнд: Сайн байна. Хамгийн гол нь дулаан хувцаслаж, даарч хөрөлгүй байх хэрэгтэй. Амин дэмээр баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглээрэй.

ХАМТАТГАХ

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаагаа шинэ төвшинд гаргаж, илүү шинэлэг болгох сар ирж байна. Ганц биечүүд ч харилцааны “хайрцаг”-наасаа гарч ирэн, өөрийгөө илүү чөлөөтэй байлгах хэрэгтэй. Энэ сарын дундуур сайхан хайртайгаа учрах болно. Тэр хүртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Гэр бүлд та хамгийн чухал нь байх болно.

Ажил хэрэг, мөнгө санхүү : Энэ сард ажлаасаа таашаал авч, амжилтаа ахиулах боловч орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Авьяас билэг ундарч, бүтээлч байдал ундарч эхлэх ба өөртөө итгэлтэй байдлаараа бусдыг тэргүүлэх болно. Энэ сард урлаг соёл, боловсрол, сурталчилгаа, олон нийтийн ажил, спорт, цэнгээн гэх мэт зүйлсэд амжилттай байх болно.

Эрүүл мэнд : Бие хүндээр өвчилж магадгүй. Дархлаа суларч, бухимдал, стресс зэргээс шалтгаалан халдварт өвчин тусах магадлалтай. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрмэгц мэргэжлийн эмчид хандаж, арга хэмжээ авах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлийн амьдралд олон саад бэрхшээл тулгарна. Хайртай хүнээ халамжилж, хамт байгаарай. Та гэр бүлийнхнээсээ дэмжлэг, тусыг нь харамгүй хүртэх болно. Ганц бие хүмүүс энэ сард хайрын адис хүртэнэ. Хэрэв та гэрлэх насанд хүрсэн бол сүй тавих юм уу гэрлэх магадлалтай.

Ажил хэрэг, мөнгө санхүү : Таны орлого нэмэгдэж, санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Орлого тогтмол, хэвийн байх нь хадгаламжаа арвижуулахад нэмэр болно. Таны ажлын чиглэл, үүрэг хариуцлага нэмэгдэж, шинэ бизнест орох эсвэл хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ.

Эрүүл мэнд : Энэ сар эрүүл мэндийн хувьд ээлтэй сар гарч байна. Бага зэргийн хөнгөн өвчлөлийг эс тооцвол эрүүл мэнд сайжрах сар болно. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрнэ. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ сар эдгэрэх найдвар тун өндөр байна.

АРСЛАН

Хайр дурлал , гэр бүл : Энэ сарын эхний хагаст хайр дурлал бүтэмжтэй сайхан байна. Сүй тавьж, гэр бүл болоход тохиромжтой. Хосуудын харилцаанд итгэлцэл батжиж, романтик байдал давамгайлна. Хань ижилтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэн амар тайван байх болно. Гэр бүлийнхээ хүнтэй хамт аялал зугаалгаар явж болох юм.

Ажил хэрэг, мөнгө санхүү : Ажил төрөл, карьерын хувьд энэ сар таатай байх болно. Сарын эхээс л ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Туршлагатай хүмүүстэй тогтоосон холбоо харилцаа ч сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж бүр өндөр тохионо.

Эрүүл мэнд : Эрүүл мэнд тань сарын эхэнд хэвийн сайн байна. Хөнгөн маягийн ханиад шуухнаа тусч магадгүй. Гэхдээ дархлаагаа сайжруулсан тохиолдолд айх хэрэггүй.

ОХИН

Хайр дурлал, гэр бүл : Хайр дурлалын харилцаанд сорилттой тулгарна. Сарын эхнээс хайрттайгаа харилцах харилцаа нь түвэгтэй, ойлгомжгүй болж эхэлнэ. Ганц хүмүүс тогтвортой харилцаа үүсгэхэд хүндрэлтэй байх болно. Гэр бүлийн харилцаанд хувиа хичээсэн зан гаргахаас зайлсхийгээрэй. Хүүхэд болон ахмад настны эрүүл мэнд таны санааг зовоох бололтой.

Ажил хэрэг , мөнгө санхүү: Ажил төрөл, бизнесийн харилцаа сайжирч, гадаад харилцаа холбоо нэмэгдэнэ. Ажил дээр шинэ үүрэг хариуцлага хүлээж авч болно. Энэ сард таны ажлын нөхцөл байдал дээшилнэ. Мөнгө олоход хүндрэлтэй байхгүй боловч зарцуулахад асуудал үүсч байна. Ухаалаг байж, санхүүгээ зөв хөтлөхийг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд сарын дунд хүртэл таагүй байж болзошгүй. Та ядарч, идэвхгүй болох хандлагатай. Энэ нөхцөлд байдалд эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Хайр дурлал, гэр бүл : Өөрөөсөө боловсрол, нийгмийн байр суурь дээгүүр нэгэнтэй амрагийн харилцаа тогтоох бололтой. Таны сэтгэл зүрх юу хүсч буйг бодож үзэх цаг иржээ. Та бусдын ятгалгад хэт автаж байх магадлалтай. Тархиндаа тоо бодох биш сэтгэлээ сонсоорой. Гэр бүлийн харилцаанд хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, бизнесийн талбарт та амжилттай байна. Туршлагатай хүмүүс, зарим нэг бизнесментэй уулзсанаар ашиг орлоготой ажиллаж чадна. Ашигтай төсөлд хамтран ажилласнаар орлого нэмэгдэх бололтой. Зарим өрсөлдөгч тань саад бэрхшээл учруулж магадгүй. Зарлагаа танаж, хуримтлал үүсгэхэд анхаарах хэрэгтэй. Учир нь удахгүй танд их мөнгөний хэрэг гарч мэднэ.

Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой хөнгөхөн өвчин тусч магадгүй. Дархлаагаа дэмжиж, хоол хүнсэндээ анхаарал тавих хэрэгтэй. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, иогоор хичээллэвэл тустай.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, амьдралдаа шинэчлэл хийх цаг иржээ. Шинэ талбарт хүч үзэж, өөрийгөө сорих хэрэгтэй. Энэ нь танд шинэ боломж, илүү их амжилтыг авчирна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямар ч ажлыг бага гэлтгүй хүлээн авах хэрэгтэй. Энэ сард таны санхүүгийн байдал хүнд байх учраас тооцоотой байгаарай.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард гэр бүлдээ анхаарал тавьж, хайр халамжаа түгээгээрэй. Гэр бүлийн аз жаргалд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Таны хань өдөр бүр таныг баярлуулснаар та аахар шаахар асуудлуудыг мартана. Ганц бие хүмүүс хайр дурлалд тэгтлээ яарахгүй боловч таныг гэх олон хүн гарч ирнэ. Хэн нь таны төлөө чин сэтгэл гаргаж байгааг ялгахад хэцүү байх бололтой. Яаран сонголт хийх хэрэггүй гэж зөвлөж байна.

Эрүүл мэнд: Таны биед элдэв өвчлөлгүй байх боловч та хэт мэдрэг байх бололтой. Өөдрөг, эерэг хүмүүстэй ойр байж, эрч хүчээ сэргээх зүйлсэд цаг болон мөнгөө зарцуулаарай. Мөн сайн үйлс бүтээвэл сэтгэл санаа хямрахгүй, өөдрөг байна.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэгтэй болох бололтой. Энэ нь таны ирээдүйн карьерт маш том нөлөө үзүүлнэ. Мөнгөний тал дээр санаа зовохгүй байж болно. Энэ сард таныг зөн совин илүүтэй нэмэгдэж, аз од сэргэнэ. Таны бизнес, төсөлд томоохон албан тушаалтнууд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Хайр дурлал, гэр бүл: Хуучин хайртаа санагалзаж магадгүй. Нэгэнт тасарсан хувь тавиланг дахин холбох гэж хичээснээс олон асуудал үүсч эхэлнэ. Тиймээс өнгөрснөө орхиж, ирээдүйд хань болох нэгнийг сонгохыг зөвлөж байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавих тань багассаар байгаа нь зөрчил үүсгэж эхэлнэ. Гэр бүлийн ахмад гишүүдийн үгийг сонсч зөвлөгөөг авч байх хэрэгтэй. Ажил гэр хоёрын хооронд бүхнийг амжуулахад хэцүү байх бололтой.

Эрүүл мэнд: Ажлын ачааллаа тохируулж, сайтар амарч чадвал элдэв өвчлөлөөс сэргийлж чадна. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хорт зуршлаас татгалзаарай.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард зарим хүчин зүйлийн нөлөөгөөр та ажлын чиглэлээ өөрчилж магадгүй. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно. Зарим нь бие даасан бизнес эрхэлнэ. Хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно. Санхүүгийн төлөв байдал тогтвортой байна. Гэхдээ мөнгө олохын төлөө элдэв муу арга саам эрэлхийлэх хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдлаар дүүрэн байна. Та анхны харцаар ч дурлаж мэднэ. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай. Гэр бүлдээ илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Үр хүүхдийн дуулгаваргүй байдал таны санааг зовоох бололтой. Багахан л анхаарлаа сулруулахад асуудал хүндэрч мэдэх тул хүүхдэдээ илүү цаг гаргаж, зөвлөж туслаарай.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулахгүй бол ядаргаанд орох болно. Хол газар явахдаа бэртэхээс сэргийлж, анхны тусламжийг хайрцгаа байнга авч явах хэрэгтэй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Идэвх санаачилгатай байх cap. Одоогийн нөхцөл байдлаа сайжруулах зорилго тавин ажиллавал амжилтад хүрч чадна. Гадаад түншүүдийн тавьсан санал ашигтай байна. Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд тун завгүй байна. Санхүүгийн байдал сайжирч эхэлнэ. Тиймээс та эртнээс авахын хүссэн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно.

Хайр дурлал, гэр бүл: Ажил ихтэйн байснаас хайртай хүнээ анхаарч чадахгүй байх бололтой. Энэ нь гомдол дагуулна. Ганц бие хүний тухайд нэг л сонголт хийж, туйлбартай байх нь зөв. Эс бөгөөс та төөрч будилсаар аль ч үгүй хоцорч мэднэ. Таныг гэх хүмүүсийн сэтгэлийг хөсөрдүүлэхээс болгоомжлоорой.

Эрүүл мэнд: Бие эрүүл болоод сэтгэл санаа тогтвортой тайван байна. Гэхдээ жин нэмэх хандлага байгааг анхаарч, яаралтай арга хэмжээ аваарай. Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэхэд үр дүнтэй. Ногоо жимс түлхүү хэрэглэхийг бодоорой.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Боловсролын зэргээ дээшлүүлэх, гадаадад аялах, өөрийн бүтээлээ хэвлүүлэх зэрэгт тааламжтай. Ялангуяа уран бүтээлч нар онгодтой байж, үнэд хүрэх бүтээл туурвиж чадна. Мэргэжлийн хүрээнээс тэс өөр талбарт хүч үзвэл та өөрийгөө шинээр нээж, тодорхой амжилтад хүрнэ. Таны идэвхтэй байдал, урам зориг бусдыг өдөөж, хамт олны уур амьсгалыг сэргээнэ. Та энэ сард гарч ирсэн боломж бүрийг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Учир нь энэ бүхэн таныг шинэ түвшинд аваачна. Санхүүгийн байдал эрс сайжирна.

Хайр дурлал, гэр бүл: Сарын дунд үеэс хайр дурлалын харилцаа таны анхаарлын төвд орж ирнэ. Энэ үед та сэтгэлээ илчлэх, хайр халамжаа харамгүй түгээх хандлагатай байна. Таныг гэсэн сэтгэлтэй нэгнийг үл тоож явснаар алдаж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Хэт хөнгөмсөг байдал таныг олон асуудалд унагаж мэднэ. Гэр бүлтэй хүмүүст хардалт, үл ойлголцол үүсч болзошгүй. Энэ үеийг давж чадвал хосуудын харилцаа улам батажна.

Эрүүл мэнд: Ужиг хууч өвчин сэдэрч таныг багагүй зовоох бололтой. Эмчилгээ хийлгэхгүй удаан явснаар ноцтой үр дүнд хүрч мэднэ. Тиймээс эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Эмэгтэйчүүд сэтгэл гутралд орж болзошгүй.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу