Загвар өмсөгч Нора: Би ийм хамтран шүүгчидтэй байсан бол жийгээд унагаана

Монголд байдаг цөөхөн хэдэн өндөр зэрэглэлийн моделиудийн нэг бол загвар өмсөгч, модель Нора. Монголд хоёр дахь удаагаа албан ёсоор зохион байгуулагдаж буй "Mongolia”s next top model" шоуны ерөнхий шүүгчээр ажиллаж буй тэрээр "Asia”s next top model" шоуны шүүгчдийг хатуухан шүүмжилжээ. Яг одоо явагдаж буй нэвтрүүлгийн шүүгчдийн шүүлт түүнд таалагдахгүй байгааг тэрээр дурдсан бөгөөд "Нүд нь ширгэчихсэн утсан хүүхэлдэйнүүд вэ яадаг! Би ийм хамтран шүүгчидтэй байсан бол шууд жийгээд жийгээд унагаачихсан байгаа" хэмээжээ. Учир нь шоуны шилдэг гуравт цэвэр Ази охид биш эрлийз охид шалгарсан нь түүнд таалагдаагүй бөгөөд Ази охидын дайчин, хурц төрхийг үл ойшоон байдаг л нэг Европ төрхийг гарган ирж байгаад бухимдсан аж. Тэрээр мөн тус нэвтрүүлгийн Монгол дахь хувилбарт оролцож буй охидыг шүүмжлэгсдэд хандан "Asia”s next top model" шоуг үзэхийг зөвлөсөн бөгөөд үүгээрээ өөрийнхөө сонголтыг баталгаажуулж буй бололтой. Харин түүний шүүн явуулж буй тус шоу нэвтрүүлэг 2017 онд зохиогдсон "Next top model" шоу нэвтрүүлгүүдийн шилдэг 15-аас хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. 

 

Image may contain: 1 person, standing and text

 

Image may contain: 3 people, text

 

Image may contain: 1 person, text

 

Image may contain: text

 

Image may contain: 4 people

 

Image may contain: text

 

Image may contain: 3 people, people standing and text

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу