АЛТАЙН ЯТГЫГ ЦАЛИН ЦАГААН МӨРӨӨР УРЛАСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Ятгын их мастер,ятгын хатан хаан тоглуулагч УГЖ Ч.Мөнхэрдэнийн нөхөр Ganpurev Dagvan фээсбүүктээ Монгол улсад анх удаа Алтай ятгыг цалин цагаан мөнгөөр урласан анхны тохиолдол 10 дугаар сарын 6-д бүртгэгдлээ гэж мэдээллэж байна.

Тэрээр "Урлах урлахдаа урд тулгуур нь эвхэгддэг, чавхдас чихийг нь чангалдаг, эх олдвор дээрх сүг зургийг нь хүртэл зурж сийлж хийсэн, чимхлүүр нарийн хийцтэй, жинхэнэ урлагийн бүтээл болсон байна. Энэ бүтээлийг 47 - р сургуулийн 8б ангийн хамт олноос Ч. Мөнх-Эрдэнэд дурсгав. 
Урлагийн энэ сайхан бүтээлийг хийсэн хүн нь мөн л Мөөгийнөөгийн бага ангийн хүү Бумаа буюу Бумцэнд. Мундаг уран залуу. Бид мэдэхгүй болхоос хийсэн бүтээлийг нь шинжвээс мундаг дархан залуу бололтой. 


Дашрамд дурдахад олноо Аглуу хэмээн алдаршсан хошин шогийн мастер МУГЖ Баттулга тус ангийн анхны гавьяат, тэрбээр булган сүүлтэй, сүүлэндээ хүчтэй, сайн шилгээж, сайхан шарваж чаддаг нэгэн бөгөөд 2017 оны өвөл бага ангийн найз Ч. Мөнх-Эрдэнийг гавьяат автал булган сүүлээрээ шарваж чадсанаа баяртайгаар олны өмнө дуулгав. 
47-гоор овоглосон миний ханийн бага ангийн андууд гэж ийм л сайхан хүмүүс байдаг юм байна" гэж фээсбүүктээ тэмдэглэжээ.

Б.БАЯРМАА

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу