“МАНДАЛ ДААТГАЛ" АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС 4,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАХИАЛГА АВААД БАЙНА

Даатгалын салбарын тэргүүлэгч Мандал Даатгал компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 4-нд эхэлсэн билээ. Тус компани нь хувьцааныхаа 25 хувийг нэгж бүрийг нь 4,800 төгрөгөөр арилжаалж, зах зээлээс 7,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Одоогийн байдлаар нийт 4,8 тэрбум төгрөгийн захиалга орж ирсэн байна.  Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 9 сарын 18-ний 15:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хаагдахад ердөө 4 хоног дутуу байгаа аж.

Хуваарилалт:

Захиалгын нийт хэмжээ татан төвлөрүүлэх хэмжээнээс давсан тохиолдолд 1 тэрбум төгрөгийг нийт захиалгад тэнцүү хуваарилна. Илүү гарсан хэсгийг захиалгын дүнгээс нь хамааруулан хувь тэнцүүлж хуваарилна.

Анхдагч зах зээлийн хэлцэл:

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууссанаас хойш 5 хоногт багтаан хуваарилалтыг хийх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 24-ны дотор хувьцааны нийлүүлэлтийг хийж хэлцлийг биелүүлнэ.

Мандал Даатгалын хувьцааг худалдан авахын тулд:

  • Андеррайтер “Голомт Капитал" үнэт цаасны компанид өөрийн биеэр очиж данс нээлгэн, захиалга өгөх;
  • Бусад брокерын компаниар дамжуулан шинэ данс нээлгэн захиалга өгөх боломжтой.

 

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Зайсан Хилл цогцолбор болон Шангри-Ла Моллын 1 давхарт байрлах “Мандал Даатгал”-ын мэдээллийн булангаар зочлоорой.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.mandal.mn/ 
Утас: 7575-2000

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу