Луизианад үер бууж, онц байдал зарлалаа

АНУ-ын өмнөд хэсэгт орших Луизиана мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас үер буужээ. Үүнтэй холбогдуулан тус мужийн 7000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн үерийн улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болжээ. Гурван өдөр орсон борооны улмаас мужийн ихэнх бүс нутаг усанд автсан юм. Мужийн ихэнх гол мөрөн эргээсээ хальжээ. Орон сууц, албан байгууллагын нэг давхар, дэлгүүр усанд автжээ. Онцгой байдлынхан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг ашиглаж байгаа аж.

Луизианад үер бууж, онц байдал зарлалаа 

АНУ-ын өмнөд хэсэгт орших Луизиана мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас үер буужээ. Үүнтэй холбогдуулан тус мужийн 7000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Мөн үерийн улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болжээ. Гурван өдөр орсон борооны улмаас мужийн ихэнх бүс нутаг усанд автсан юм. Мужийн ихэнх гол мөрөн эргээсээ хальжээ. Орон сууц, албан байгууллагын нэг давхар, дэлгүүр усанд автжээ. Онцгой байдлынхан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг ашиглаж байгаа аж.

Луизиана мужийн захирагч Жон Эдвардс ирэх есдүгээр сарын 10 хүртэл тус мужид онц байдал зарлав.

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу