ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ 60 АЖ АХУЙ НЭГЖИЙН 600 АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-уудтай хамтран “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт үндэсний тэргүүлэгч 58 аж ахуй нэгж, байгууллагуудын 600 ажлын байр зарлаж, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллага ажил хайж буй залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн идэвхтэй ажил хайж байгаа залуучууд оролцсон бөгөөд аж ахуй нэгж, байгууллагууд менежер болон түүнээс дээш түвшний ажлын байр зарлаж, залуу боловсон хүчний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээрээ онцлог боллоо.

Эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар залуучуудтай харилцан санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан бөгөөд энэ сарын 28-ны өдөр  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ -д ажлын туршлагагүй залуучуудад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

АЖЛЫН БАЙР ЗАРЛАСАН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД

Жаргал Кашмер  ХХК

Тийсс Монголиа

Bodi Insurance

Халх Монгол

МАК

BSB

Монтс

Сэрүүлэг дээд сургууль

Говь

Цэцээ гүн

Таван Богд Фүүдс

MNB World

Анарваан

Номадс Hospitality

TDB

Premium palace

SERJ international

Promotrade LLC

Ekimino kindergarden

Шангри-Ла

Улаанбаатар

Шинэ сонголт

Lamancel brothers

Ард даатгал

Мобиком

Тэнгэр даатгал

Эрдэнэс таван толгой

Wagner Asia

Гоёо Кашмер

Манду хаус

Шунхлай

Бишрэлт Холдинг

Нано интернэйшнл

Анун

Бишрэлт Интернашнл

Орчлон констракшн

Air Trans

Бишрэлт Trade

Юни мэд интернэйшнл

Таван Богд групп

АПУ

Ази Фарм

МТ групп

Дархан Минж

Deliotte

Bridge Group

Mon Road

Central Express

Hera Holding

M oil Group

UB Гурил

Moncon Group

Дашваанжил

Эко Алт

Их Говь Энержи

Тесо

Алтай Хүдэр

Monnis Групп

МайнсАп

Хүнс Экспресс

Хөх Чоно Групп

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛДЭГБАЙГУУЛЛАГУУД

MSDI ProHRConsulting

Олон Улсын Хүний Нөөцийн Хөгжлийн Академи

Монгол Шведийн Хамтын нийгэмлэг

Шинэ Хөгжлийн Түлхүүр

King Consulting

ORP consulting

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу