Улаан ДАРСААР хоолыг амттай болгох НАЙМАН АРГА

– Та амралтын өдрүүдэд гэр бүлийнхэндээ ямар хоол хийж өгөх гэж байна вэ? –

Дарс хоолны амтыг нэмж, эерэгээр нөлөөлдөг гэдгийг бид мэддэг ч чухам ямар хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй билээ.

Тиймээс бид та бүхэндээ дарсыг ямар хоолонд хэрхэн яаж нэмбэл амтыг нь улам нэмдэг болохыг хүргэе. Тухайн хоолонд сүмс болон амталгаа болгон ашиглахад хамгийн тохиромжтой дарсыг хамтад нь бичсэн болно.

УЛААН ДАРС ба ШПАГЕТТИ – JP Chenet Cabernet Syrah

Хуурай, хатуу гоймон буюу ялангуяа шпагетти гоймонг чанахдаа усандаа гурван аяга улаан дарс хийн буцалгаж болговол амтыг улам нэмдэг. Үүнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй ч нэртэй ресторануудын ахлах тогооч нар энэ аргыг их хэрэглэдэг аж.

ДАРСАНД ДАРШИЛСАН ҮХРИЙН ХАВИРГА ба НАРИЙН НОГОО – JP Chenet Merlot

Амтлаад шарсан үхрийн махтай богино хавирга болон нарийн ногоог улаан дарсанд хийн хонуулаад маргааш нь битүү чанагчид чанах, шарах шүүгээнд шарах эсвэл хайруулын тавган дээр зөөлөн галаар шарвал амтыг илүү нэмж өгдөг. Ингэхдээ хонуулсан дарстай усаа хамт хийнэ. Харин нарийн ногоонууд энэ үед өнгө нэмэхээс гадна амтыг зөөллөдөг.

УЛААН ДАРСНЫ СҮМСТЭЙ МАХАН ТАТАШ – Kiwi Cuvee Malbec

Дарсаар сүмс хийвэл маш гоё амттай болдог. Ялангуяа нүдэж зөөллөсөн үхрийн мах эсвэл махан татшийг дарсаар хийсэн сүмсээр амталбал махны амтыг улам нэмдэг. Дарсаар сүмс хийх энгийн жорыг мэдээллийн төгсгөлөөс унших боломжтой. Зөөлөн махыг амтлахад Kiwi Cuvee Malbec дарсыг сонговол илүү зохицно.

ДАРС ба САРМИСТАЙ УТСАН ЗАЙДАС – JP Chenet medium sweet red

Сайн чанарын зайдсыг сармисын хамт шарахдаа бага зэргийн улаан дарс хийхэд зайдсыг илүү зөөлөн, шүүслэг болгож өгдөг.

УЛААН ДАРСНЫ СҮМС ба ҮХРИЙН ШАЗАЛСАН МАХ – Kiwi Cuvee Syrah

Үхрийн махан стейкийг амттай болгоё гэвэл махыг чийглэг, шүүслэг, зөөлөн болгоход өтгөн улаан дарсыг хэрэглээрэй. Тогооч нар үхрийн махан стейк хийхэд энэхүү аргыг хэрэглэхийг илүүд үздэг.

БЯСЛАГТАЙ БЯЛУУН ДЭЭРХ ДАРСНЫ ЦЭЛЦЭГНҮҮР – JP.Chenet medium sweet rose, JP.Chenet medium sweet white​

Бидний нэрлэж заншсанаар “чизкэйк” буюу бяслагтай бялууг хийхэд амтанд нь дарс бас эерэг нөлөөтэй. Ер нь бяслаг болон дарсыг хоорондоо сайн зохицох идээ ундаа хэмээдэг юм. Ихэнх бяслагтай бялуу чихэрлэг нялуун байдаг ч дээр нь бага хэмжээгээр дарсыг царцаамаг болгож нэмснээр нялуун амтыг шингэлж өгдөг. Нэг үгээр бяслагтай бялууны амтны тунг нь тааруулдаг гэсэн үг.

УЛААН ДАРС ба ШОКОЛАДТАЙ БЯЛУУ – Kiwi Cuvee pinot noir

Нэгэнт л бялууны талаар дурдсаных шоколадтай бялуу хийхэд улаан дарс хэрхэн нөлөөлж болохыг зааж өгье. Дарс чихэрлэг нялуун амтыг бууруулдаг хэмээн дээр дурдсан билээ. Тиймээс нялуун болох “дуртай” байдаг шоколадтай бялууг хийхдээ зуурмагандаа улаан дарсыг бага зэрэг нэмбэл мөн л амтыг тэнцвэржүүлж чяс хийсэн бага зэрэг исгэлэн амтыг оруулж өгнө.

ДАРСНЫ СҮМСТЭЙ ЯРГАЙ ЗАГАС – JP Chenet Reserve Merlot-Cabernet

Дарсыг хоолны жорд оруулан хэрэглэх энгийн нэг жишээ бол загас амталгаа. Тэр дундаа хатуу улаан дарсаар амталсан яргай загас салахын аргагүй амттай болдог. Махны амт нь нэмэгдэхээс гадна өнгө ч илүү гоё шаргалтан, сүмстэй мэт болдог.

Улаан дарсны сүмс хийх энгийн жор:

Улаан дарсны сүмс хийх маш олон төрлийн жор байдаг ч энэ удаад хамгийн энгийн жорыг хүргэж байна.

Орц:

Улаан дарс – 150мл

Үхрийн өтгөрүүлсэн шөл (beef stock) – 200мл

Цөцгийн тос (масло) – 10гр

Дарсаа зөөлөн гал дээр буцалгах бөгөөд дарсны ¾ нь ширгэсний дараа үхрийн өтгөрүүлсэн шөлөө нэмээд 5 минут буцалгана. Дараа нь өөрийн амталгаагаар перец болон давсаа хийгээд галаа унтраана. Түүний дараагаар цөцгийн тосоо хийн хутгаад дарсны сүмс маань бэлэн болох юм.

*Сануулахад, хоол хийхэд дарсыг ашиглах явцад өндөр температурт спиртийн шинж чанар нь үгүй болдог учир хүүхдэд сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

source: gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу