Баяжихыг хүсвэл чигчийгээ гоёорой

Та хуруундаа ямар бөгж зүүмээр байна. Сүмбэн цагаан хуруугаа үнэт эдлэлээр гоёхоосоо өмнө өөрийгөө бөгжөөр хэрхэн илэрхийлж болохыг мэдмээр байна уу. Тэгвэл Шашин судлаач Ч.Мөнх-Орчлонгийн бөгжний утга учрын талаархи сонирхолтой яриаг хүргэж байна.

Баяжихыг хүсвэл чигчийгээ гоёорой

Эрхий хуруу

Зүүн өмнөд Ази болон Эртний Эртний Энэтхэгчүүд хаш зэрэг зөөлөн чулууг нүхлэн зүүн гарын эрхийн хуруундаа зүүдэг байжээ.

Ялангуяа хаад ноёд ингэж гангардаг байсан бөгөөд тэр чинээгээрээ аян дайнд явж, зан төрх нь ч их түрэмгий, эзэрхэг болж эхэлсэн байна. Учир нь, эрхий хуруу нь биеийн дулааньг өөртөө хамгийн ихээр төвлөрүүлж байдгаараа бусад хуруунаас онцлогтой.

Иймээс хүн айж, цочсон үедээ муу энергиэс өөрийгөө хамгаалж эрхий хуруугаа атгадаг болсон нь үүнтэй холбоотой аж. Эрдэмтдийн судалснаар зүүн гарын эрхийн хуруунд ямар ч төрлийн богж зүүсэн тэр хүн өөртөө итгэлтэй, түрэмгий эзэрхий болж буй нь, батлагдсан аж.

Харин баруун гарын эрхий хуруунд бөгж зүүвэл амгалан тайван, гэрийн эзний төрхийг илэрхийлдэг байна.

Баяжихыг хүсвэл чигчийгээ гоёорой

Долоовор хуруу

Эртний хаад ноёд болон аян дайнд гэр бүлээ алдсап хүмүүс, хайртай хүмүүсээ санан дурсаж, долоовор хуруундаа бөгж зүүх эсвэл хүзүүнийхээ гинжинд бөгж хэлхэж зүүдэг уламжлалтай байжээ Энэ нь эмгэнэн харуусч буй ганц бие хүн гэдгийгнь бусдад илэрхийлдэг байсан гэнэ.

Европчууд бөгжий харьцангүй хамаагүй зүүдэг. Гэсэн ч цээрлэх ес бас байдаг байж. Үүнээс улбаатайгаар орчин үед долоовор хуруундаа бөгж зүүх нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөнгөн явдалтай, ганц бие хүмүүсийн илэрхийлэл болсон байна.

Гэхдээ ганц бие гээд долоовор хуруундаа бөгж зүүх нь цаашдын ирээдүйд ч сөргөөр нөлөөлдөг бөгөөд хагацаж салах, заяаны хань олдохгүй байх зэргээр сөрөг хандлага үүсгэдэг тул хэдий зүүх дуртай байсан ч долоовор хуруундаа битгий бөгж зүү хэмээн судлаачид зовлож байна.

Баяжихыг хүсвэл чигчийгээ гоёорой

Дунд хуруу

Харин дунд хуруунд бөгж зүүх нь бат нөхөрлөлийн билэг тэмдэг болдог ажээ. Олон сайн найз нөхөдтэй, хүрээлэн буй орчиндоо эсрэг сэтгэгдэл төрүүлэх бол дунд хуруундаа зүүх нь тохиромжтой гэнэ.

Баяжихыг хүсвэл чигчийгээ гоёорой

Ядам хуруу

Ядам хуруундаа бөгжтэй хүнийг хараад бид “энэ хүн гэрлэжээ” гэдгийг шууд мэддэг.

Гэрлэсэн хосууд энэ хуруундаа хос бөгж, сүйн бөгжөө зүүдэг болсоп нь бусад хуруунуудаа бодвол аливаа юмыг хийхэд үүрэг роль бага байдагтай нь холбоотой гэнэ.

Тийм болохоор эвдэрч хэмхрэхдээ ч удаан байдаг учир хайртай хүнийхээ бэлэглэсэн нандин бөгжийг уг хуруундаа зүүдэг болсоноор манай монголчууд хүндэтгэлийн хуруу гэж нэрлэдэг болсон байна.

Баяжихыг хүсвэл чигчийгээ гоёорой

Чигчий хуруу

Чигчий хуруундаа бөгж зүүвэл хоосордог гэсэн ярна амнаас ам дамжнн явдаг. Тэгвэл энэ худлаа гэнэ шүү. Харин ч баян чинээлэг хүмүүс чигчий хуруундаа бөгж зүүсэн байхыг та лав анзаарсан байх. Хэрвээ чигчий хуруундаа бөнж |зүүхийг хүсвэл хуурамч металл, хуурамч чулуу битгий зүүгээрэй хэмээн судлаач зөвлөж байна.

Учир нь чигчий хуруу нь олз омог, эд баялагийг даллан дууддаг болохоор заавал жинхэнэ үнэт металл болон эрдэнийн чулуун шигтгээтэй өгж зүүх нь тохиромжтой байдаг гэнэ. Гэхдээ зүүн гарын чигчий хуруундаа эрдэнэсийн шигтгээтэй богж, барууп гарын чигчий хуруундаа алт, монет, мөнгө зэрэг жинхэнэ металл зүүж болно.

Бөгж нь ангархай бол гарын салааруугаа амы1 нь хвруулж зүүх встой аж. Бид гарын салаагаар хамаг юмаа урсгалаа хэмээн ярьдаг. Үүнийг хаахын тулд бөгжнийхөө амыг хурууны салааруу харуулж домнодог байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу