Тэр халуун устай ваннд гич шахаж хийсэн юм. Усанд хэвтээд хамаг өвчин нь намжиж байгааг мэдэрчээ

Гич гэхээр ихэнх хүмүүс бутерброд эсвэл хот-дог гэж бодох байх. Үнэн хэрэгтээ маш олон зорилгоор хэрэглэх боломжтой. Гич – зөвхөн амттай амтлагч төдийгүй эрүүл мэнд, гэрийн цэвэрлэгээнд ч өргөн ашигладаг. Уг нийтлэлээс хэрэглэх зааврын тухай мэдээллийг авах болно. Одоо гичийг арай өөр нүдээр харах болж дээ.

Булчин суллана

Булчин чангараад байнга өвдөөд байна уу? Гич энэ төрлийн өвчнийг хяналтандаа байлгаж чадна. Хэрвээ таны булчин чангарч зангирсан бол (нуруу, хөл) гичтэй халуун устай ваннд хэвтээрэй. Хоёр хоолны халбага гичийг хоёр хоолны халбага давстай хольж халуун устай ваннд хийнэ. Гич нь давсны үйлчилгээг идэвхжүүлж булчинг суллана. Хэрвээ бага хэмжээний булчинд бол тэр хэсэгтээ тусгайлан бэлдсэн түрхлэг түрхэнэ. Үүний тулд хуурай гич, гурил багахан хольж усаар зуурна. Таагүй мэдрэгдэж байгаа хэсэг дээрээ түрхээд бинтээр ороож 20-30 минут байлгана. Тайван хөгжим сонсоод өвчин намдтал хэвтээрэй.

Арьсны уян хатан чанарыг сэргээнэ

Гичээр нүүрэндээ тавих маск бэлдэж болно. Гич нь Е амин дэм агуулах тул үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж арьсны өнгийг сэргээх ажээ. Нүүрэндээ нимгэн гич түрхээд 15 минут байлгана, нүд орчмоос хол түрхээрэй. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэрвээ зөв гич түрхсэн бол таны арьс гэрэлтэх болно.

Хөл чичрэх

Хаана ч явсан, ялангуяа аялал зугаалгаар явж байхдаа гар дор бэлэн гичтэй явж байхыг зөвлөж байна. Хөл чичрэх, өвдөх үед халбага гич түрхэж зөөлөн иллэг хийнэ. Мөн гичээ түрхээд бинтээр ороогоод орхиж болно.

Үсний шилдэг ангижруулагч

Гичний тос үсэнд гайхалтай үйлчилгээ үзүүлнэ. Ангижруулагчаар угаасны дараа хуйхандаа гичний тос түрхэж иллэг хийнэ. Тосыг сайн шингээхийн тулд 8 цаг хүртэл байлгахыг зөвлөж байна. Хэрвээ боломжтой бол малгай өмсөөд унтаж болно. Таны үс хөвсгөр, гялалзсан өнгөтэй болж уу?

Бага зэргийн түлэгдэлт эмчилнэ

Хоол хийж байхдаа хэсэгхэн газар өнгөц түлэгдсэн бол хүйтэн усаар угаагаад гич түрхээрэй. Цэврүү үсрэхээс хамгаалж өвчнийг намдаадаг. Гичинд агуулагдах аллилизотиоцианат гэх бодис нь арьсны багахан гэмтлийг анагаах чадалтай.

Ангины эсрэг үйлчилгээтэй

Хоолойн өвчнийг намдаахын тулд энэ жорыг туршиж үзээрэй: нэг хоолны халбага гичний үрийг тал нимбэгийн шүүс, 1 хоолны халбага давс, 1 хоолны халбага зөгийн балтай хольж 300 мл усаар зуурна. Өдөрт 2-3 удаа амаа зайлахад хоолойн үрэвсэл мэдэгдэхүйц багасна. Хэрвээ хоолойн өвчин намдахгүй 3-аас илүү өдөр болвол заавал эмчид хандаарай.

Эвгүй үнэрийг дарна

Сав суулганы эвгүй үнэрийг мэдэхгүй хүн байхгүй болов уу? Маш энгийн бөгөөд үр дүнтэй арга бий: чимх нунтаг гичийг нэг шил халуун усанд хийж сайтар сэгсэрнэ. Шилнээс эвгүй үнэр арилтал гичтэй усаар угаах юм. Мөн хоолны хуванцар сав, хайруулын таваг зэрэгт энэ аргыг ашиглах боломжтой.

Ханиад томууг эмчилнэ

Та хөнгөн ханиад хүрсэн үү? Гич тус болно. Цээжиндээ гич түрхээд дээрээс нь бүлээн алчуураар бигнэж бооно. Эсвэл гичтэй бүлээн алчуураар биеэ арчихад ханиадны шинж тэмдэг багасч бие тайвширна. Гичний энэ мэт хэрэглээг мэдсэнээс хойш таны амтлагчны дээгүүр байранд орно.

Бас эмийн сангийн жижиг цүнхэндээ хийхээ мартаж болохгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу