Хэлнийхээ үзүүрийг тагнайдаа хүргээд 60 секунд амьсгал. Үр дүн нь таныг гайхашруулах болно

Энэ нь энгийн нэг амьсгалын дасгал бөгөөд эрүүл мэндэд маш их хэрэгтэй зүйл юм. Та зөвхөн хэлнийхээ үзүүрийг амны дээд хэсэгт хүргээд амьсгалах л хэрэгтэй. Ингэснээр нойр нь муудсан хүн ч ганц минутын дотор унтах болно. Энэ арга нь хачин мэт санагдаж болох ч үр дүнгээ өгдөг билээ.

Эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй юм. Хэрвээ та унтах гэж зовдог бол энэ дасгал танд зориулагдсан дасгал юм шүү. Үүний тулд танд ямар ч тусгай эм, хэрэгсэл хэрэггүй билээ. Таны хэл, чөлөөт амьсгал – танд хэрэгтэй бүх зүйл бол ердөө энэ юм.

Энэ гайхамшигтай дасгалыг Харвардын мэргэжилтэн доктор Эндрю Веил зохиосон байна. Дасгал маань “мэдрэлийн системийг тайтгаруулагч байгалийн бүтээгдэхүүн” зарчмаар ажиллана. Дасгалын ачаар биеэ стрессээс ангижруулж, суллана.

Хэлээ тагнай орчимд хүргээд амьсгалах явцдаа ч энэ байрлалаа хадгална.

Дараа нь уушгиныхаа дээд хэмжээгээр амьсгалаа гарга.

Энэ арга нь “4-7-8” гэсэн нэрээр алдартай билээ.

Амьсгаагаа 4 секундын турш аваад 7 секунд барина. Дараа нь 8 секундын турш амьсгаагаа гаргах ба энэ үедээ исгэрч байгаа мэт чимээ гаргана. Дөрвөн удаа давтана.

Энэ дасгалын тухай Доктор Веил ингэж ярьжээ: “энэ дасгалыг 2-3 сар давтсаны дараа биед ихээхэн хэмжээний өөрчлөлт гарна. Зүрхний цохилт багасаж, даралт хэвийн хэмжээнд орж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирдаг” гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу