АКИ БАШЁГИЙН 5 ДАХЬ ӨДӨР 3 ИХ АВАРГА БҮГД 5 ДАВААТАЙ БАЙНА

Мэргэжлийн сумогийн Аки башё буюу есдүгээр сарын тэмцээний тав дахь өдрийн барилдаанд 3 Их аварга бүгд учраа бөхөө давж тус бүр 5 даваатай болов.

Энэ өдөр гурван Их аварга, мөн гурван арслан бүгд учраагаа даван өчигдрийн барилдааны амжилтаа давтлаа. Харин өнөөдөр Точиношин, сэкиваке Митаекумид унасан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноровт ойчлоо.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу