Жирэмсэн эмэгтэйг хүчиндэж байгаа орос цэргийн хөшөө Польшид хэл ам татлав

Польшийн Гданьск хотын Урлагийн академийн оюутан 26 настай хотод байдаг зөвлөлтийн Т-34 танкны хөшөөний дэргэд жирэмсэн польш эмэгтэйн толгойд гар буу тулгаад хүчиндэж байгаа орос цэргийн хөшөө урлаад нэг л шөнө босгочихжээ

өшөөг хотын эрх баригчид маргааш өглөө нь л буулгасан ч багагүй хэл таталж байгаа гэнэ. Польшид суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Алексеев Польшийн эрх баригчид энэ хууль бус үйлдлийн талаар тус улсын эрх баригчид нягталж учрыг нь олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд  польшийг фашистын дарлалаас чөлөөлөхийн төлөө зөвлөлтийн 600 гаруй мянган цэрэг амиа алдсан юм шүү дээ гэсэн  байна. Хотын эрх баригчид ч оюутан залууг хууль бусаар , зөвшөөрөл аваагүй хөшөө бсогосон гэх зэргээр буруутган байцааж эхэлсэн байна.

Хөшөөг урлагч оюутан харин “Миний энэ бүтээлийн сэдэв ч бас Т-34 танктай адил түүхэнд хамааралтай. Харин ч би тэр үед болсон үйл явдлын тухай энэ хөшөө танкийг улам баяжуулна гэж бодсон. Их удаан бодож байж хийсэн бүтээл” гэжээ.  
Польшид зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаах, будах явдал нэг биш удаа гардаг юм.
Польшийн олон мянган офицерыг Хатыньд бөөнөөр нь хядсан, дэлхийн хоёрдугаар дайны өмнө Германтай нууц хэлэлцээр хийж Польшийг хувааж авсан, дайны явцад олон мянган энгийн хүний аминд хүрсэн хэмээн зөвлөлтийн эсрэг, оросын эсрэг польшийн олон хүн, ялангуяа залуус  дургүйцлээ илэрхийлдэг юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу