ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн хуралдаанаар багш нарын ажил хаялтын талаар хэлэлцэнэ хэмээн эх сурвалж өгүүллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу