Өгзгөө томруулдаг өөдгүй ”жаал”

Пластик мэс ажилбарт үнэнхүү донтсон 26 настай нэгэн залуу 100 гаруй мэс ажилбар хийлгэхэд 60 мянган доллар зарцуулжээ. Энэ гаж донтой гэмээр залуу өөрийн өгзөгний хэмжээг гурав дахин томруулж орхисон гэнэ шүү. Жои Прикс гэдэг америк залуу хагалгааны өрөөнд 150 гаруй цагийг өнгөрүүлэхдээ маш их өвдөлтийг дагуулсан янз бүрийн хагалгаануудыг хийлгүүлсэн байна.

Тэрбээр биеийн галбираа төгс төгөлдөр болгохыг мөрөөддөг бөгөөд 100 гаруй мэс ажилбар хийлгэсэн ч гэлээ одоогоор сэтгэл нь ханаагүй байгаа юм.

Жои өөрийн хавтгай өгзгөндөө ихэд санаа зовдог байжээ. Тийм учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард пластик мэс засалчид тэнд нь байж болох хамгийн том имплантуудыг суулгаж өгчээ. Ингэснээр түүний өгзөгний хэмжээ гурав дахин томорсон аж. Гэвч Жои сэтгэл нь ханаагүй тул өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд өдрийн гурван ээлжээр ажиллаж, мэс ажилбар хийлгэхэд шаардлагатай мөнгөө олохыг зорих гэнэ шүү.

Эх сурвалж: www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу