Хамгийн сонин содон гуталны загварууд

Зөвхөн гутал төдийгүй урлагийн бүтээл гэж хэлж болохоор сонин содон гуталны загваруудтай танилцана уу.

Коби Лэви хэмээх загвар зохион бүтээгчийн эдгээр хөгжилтэй, гайхалтай, шийдэмгий загватай гутлуудыг өмсөөд та гудамжаар алхаж чадах уу? Яагаад болохгүй гэж. Маш сайхан уран сэтгэмж гэж бодож байна. 

   

Энэ гутал бол Коби Лэвигийн арьсан гуталны коллекцийн нэг бөгөөд шувуудын олон төрлийг харуулах зорилготой энэ коллекцоо зохион бүтээжээ. Халуун орны нэгэн зүйл шувууны төлөөлөлийг харуулсан энэхүү загвар танд таалагдаж байна уу. 

Израйлийн загвар зохион бүтээгч Лэвигийн бас нэгэн гайхалтай шийдэл. Нэгэн хэвийн уйтгартай шулуун өсгийний оронд хун шувууны хошуу хэлбэртэй өсгийтэй энэхүү чамин гутал цаанаа л эмэгтэйлэг ихэмсэг харагдаж байна. 

Амьтанд хайртай хүмүүсийн төгс сонголт болно  байхаа гэж бодож байна. Нохойны онцлог байдлыг шингээсэн энэхүү хөөрхөн гутал таны гуталны сайн найз болох нь дамжиггүй юм. 

 

Энэхүү тоглож буй муурны хэв дүрсийг харуулсан гуталны загвар "муурын зулзаган өндөр өсгийт" гэсэн шинэ нэр томъёог бий болгох бизээ. 

Харин энэ загвар дэлгүүр хэсэг донтнуудад зориулагдсан мэт. Хэн энэ сагсаар дүүрэн бараа авахыг хүсч байна. 

Хүүхдийн гулсуурны хэлбэртэй энэ гутлыг хараачээ. Хөгжилтэй бас тоглож болмоор юм гээч. 

Цайны аяга хэлбэртэй энэ гутал маш бүтээлч хийгджээ. Аяганы бариул болон кофег аягалахад яг л ингэж харагддагийг гутлын өсгийн дээр харуулж өгчээ. 

www.dulmaa.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу