ДАРХАНЫ ЗАМЫГ ХОЁР УРСГАЛ 4 ЭГНЭЭТЭЙГЭЭР ШИНЭЭР БАРИХ ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРЛАА

- Засгийн газрын хуралдаанаас /2018.09.05/ гаргасан шийдвэр -

Улаанбаатар-Дарханы замыг 2019 оны 4 дүгээр сараас хоёр урсгал 4 эгнээтэй болгож барихаар шийдвэрлэлээ. Ерөнхий сайд холбогдох яамд, хотын удирдлагуудад үүрэг өгч ажилласнаар 7 дугаар сард санхүүжилт шийдэгдэж эхэлсэн байна. Таван гүйцэтгэгчээр таван хэсэг ажил эхлүүлж богино хугацаанд барьж байгуулахаар тогтоол гаргалаа.

20 жилийн өмнө хэсэгчилсэн засвар хийж 7 удаа эргэж буцсан энэ ажлыг дахиж эргэхгүйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэртэйгээр барихаар тогтлоо.

Оргил үедээ 12,300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон арван хүний амь нас эндэж буйд цэг тавина.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу