ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР 16 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэж байна.

Тухайлбал хуралдааны эхэнд сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглох шийдвэр гаргасан. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад ЗГХЭГ-ын даргын гадаад томилолтын талаар, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл авто зам барих ажлын төсөл, Нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээ багтжээ.

Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу