Венгер Английн шигшээг тэргүүлж магадгүй

Английн Хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал асан Дэвид Дэвис “Арсенал” багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгерыг үндэсний шигшээ багийнхаа дасгалжуулагчаар томилогдож магадгүй хэмээн ярьжээ.

Саяхан Дэвис ярилцлага өгөхдөө “Энэ оны эцэс гэхэд Венгер Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болно” хэмээн мэдээлсэн аж.

Дэвис Хөлбөмбөгийн холбоонд 1994-2006 онуудад ажиллаж байсан билээ. Улмаар өөр лигүүдийн зөвлөхөөр ажилласны эцэст спортоор хичээллэх дуртай ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилготой буяны санг байгуулсан юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу