Google Allo эрэлттэй байна

Өнгөрсөн долоо хоногт Google компани өөрийн шинэ мэссэнжэр апп болох Allo-г танилцуулсан билээ. Энэхүү апп нь андройд болон iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд тохирон ажиллах боломжтой ба албан ёсоор танилцуулагдсанаас хойш ердөө долоо хоногийн дотор Google Play Store-оос 5 сая гаруй удаа татагдсан байна. Энэ нь зөвхөн андройд үйлдлийн систем бүхий төхөөрөмж ашигладаг хэрэглэгчдийн тоо юм.

Үүн дээр iOS нэмэгдэхээр уг апп хэрэглэгчдийн дунд ихээхэн эрэлттэй байгааг харуулж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу