“Самсунг”-ийн угаалгын машин дэлбэрчээ

АНУ-ын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас “самсунг” угаалгын машин дэлбэрсэн гэх хэргээр шүүхэд өгсөн байна.

Хэрэглээний бүтээгдэхүүний Аюулгүй байдлыг хамгаалах газраас  “Самсунг”-ийн дээд талаараа онгойдог угаалгын машинуудад ноцтой асуудал гарч байгааг анхааруулсан байна. Дээрх угаалгын машинууд нь хэрэглэгчдийг гэмтээх, цаашлаад ноцтой хохирол үзүүлэх боломжтой гэж үзэн АНУ-ын хуулийн фирм Өмнөд Солонгосын “Самсунг” компанийн эсрэг зарга үүсгэсэн байна.

“Самсунг” болон Хэрэглэгчийг хамгаалах байгууллага хоёул 2011 оны гуравдугаар сараас 2016 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдсэн угаалгын машинуудад дээрх шиг асуудал үүсч болохыг мэдээлсэн аж.

Хуулийн фирмийн мэдүүлснээр “Хэрэглэгчид “Самсунг”ийн дээд талаараа онгойдог угаалгын машиныг суурилуулсан өдөр дэлбэрэхээс гадна худалдаж аваад нэг сар, жил болсон машинууд хүртэл дэлбэрч байна гэсэн гомдлыг ирүүлсэн” гэв.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу