6 хүртэл насныханд зориулсан цахилгаан машин

Тансаг зэрэглэлийн спорт автомашины үйлдвэрлэлээрээ алдартай Их Британийн McLaren компани залуухан үйлчлүүлэгчдэдээ зориулсан нэгэн бүтээлээ танилцууллаа.

Энэ нь 3-6 насны хүүхдүүдэд зориулсан McLaren P1 загварын цахилгаан автомашин юм. Нэг хүний суудалтай, эрвээхэй хаалгатай, угааж болдог пластик гадаргуутай, хоёрхон секундын дотор дээд хурдандаа хүрч чаддаг зэрэг онцлогуудтай.

Дээд хурд нь 5 км/цаг. Зөвхөн шар өнгөний сонголттойгоор ирэх аравдугаар сараас эхлэн худалдаанд гарах ба үнийн хувьд 500 орчим ам.доллар байх гэнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу