Манай сагсчид Азийн элсний наадмаас мөнгөн медаль авлаа

Вьетнамын Данан хотноо Азийн элсний наадам үргэлжилж байна.  Тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн спортын найман төрөлд 37 тамирчин өрсөлдөж буй.  Өчигдөр Монголын эрэгтэй сагсчид шигшээд Катарт 15:12-оор хожигдон мөнгөн медаль авлаа.

Манай монголын баг тамирчид тэмцээний эхний өдөр өдөр манай тамирчдаас кураш бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д О.Чинбат мөнгө, жиү-жицү бөхийн эрэгтэйчүүдийн -94 кг-д Б.Ариунцог, +94 кг-д Б.Өнөржаргал тус тус хүрэл медаль авсан юм. Харин өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авлаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Ө.Эрдэнэбаатар, эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр нар алт, 72 кг-д Ц.Батцэцэг мөнгө, +70 кг-д М.Сугар хүрэл медаль хүртсэн билээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу