iPhone 7 дэлбэрчээ

Дэлхийн хамгийн шилдэг гар утас үйлдвэрлэгч гэгддэг Apple компанийн шинээр бүтээгдсэн iPhone 7 гар утас дэлбэрчээ. Хэдхэн долоо хоногийн өмнө тус компанийн өрсөлдөгч Samsung компанийн шинэ загвар Galaxy Note 7 гар утас баттерейны доголдлоос болж дэлбэрээд байсан бол ийнхүү iPhone 7 адил доголдол гаргажээ. АНУ-ын Виржиниа муж улсын нэгэн хэрэглэгч Apple-ийн нэрийн барааны дэлгүүрээс тус гар утсыг худалдан авсан гэдгээ ABS телевизэд ярьжээ.

Одоогоор Apple компаниас тус асуудлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд гар утас чухам юунаас болж дэлбэрснийг тодруулах гэнэ.

Мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар iPhone 7 гар утас дэлгэцний хэт том шийдлээс болж халуун агаарт дэлбэрсэн байж болзошгүй гэж үзжээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу