ТӨСВИЙН ӨР, АВЛАГА БАРАГДУУЛАХ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА ГЭЖ АУДИТЫН БАЙГУУЛЛАГА ҮЗЖЭЭ

Булган аймагт төсвийн өр авлага барагдуулах, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг зохион байгуулах ажил хангалтгүй байна гэж аудитын байгууллага дүгнэлээ.
Тус аймагт төрийн сангийн нийт авлага 116.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй 10-16 жил болсон авлага аж. 2001 онд үүссэн хүнс, өвс тэжээлийн 44.4, 2008 оны “Атрын III” аяны хүрээнд иргэдэд эргэн төлөгдөх нөхцлөөр олгосон зээлийн авлага 72.5 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар тодорхой ажил зохион байгуулаагүй байгаагаас ийм дүгнэлт хийжээ.
Мөн сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийг эргэн төлөлт хангалтгүй зээлийн 45.2 хувь нь буюу 1,7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрчээ.
- Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Орхон сумын сум хөгжүүлэх сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаа, зарцуулалтын байдлыг шалгалаа. Дээрх суманд 2011-2017 онд 1,1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Одоогоор 587,4 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагаас 64,8 хувь хугацаа хэтэрсэн зөрчил ирлэрсэн гэж аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Баттулга ярилаа.
М.Батжаргал

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу