Д.МУРАТЫГ ЦАГААТГАЖ, Д.БАХЫТГҮЛИЙН НЭХЭМЖИЛСЭН 6 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

УИХ-ын гишүүн Д.Муратыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагаас өнгөрсөн долдугаар сарын эхээр шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцлоо. Шүүх бүрэлдэхүүн хагас өдөр шахуу хуралдсаны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүх бүрэлдэхүүн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ. Харин хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна. Хохирогч Д.Бахытгүл давж заалдана гэдгээ мэдэгдэв.

Ж.Батсайхан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу