УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГЭ ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗСАН УЧИР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад, улмаар шүүхэд шилжүүлээд байгаа. Уг хэргийг  шүүх хурал өчигдөр 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүх гэж байгаа юм.


Ж.Батсайхан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу