НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР ТАВАН НАМ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА

Улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, энэ оны 10 дугаар сарын 07-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна.

Одоогоор Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэв.

Нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу