АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох болон бусад 11 асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар АН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд нэр дэвшигчийг тодруулах дүрмээ баталжээ. Тус нам сонгуульд оролцох материалаа ойрын хугацаанд СЕХ-нд хүргүүлэх аж. Харин нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн дагуу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 04-ний хооронд тодруулж, СЕХ-нд өргөн мэдүүлнэ гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан онцлов.

Мөн үдээс өмнөх хуралдааны үеэр Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын нийт 10 хүний Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батламжлан, Ардчилсан намын үнэмлэх гардуулав. Тус хорооны хурал өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үдээс хойш АН-аас орон даяар өрнүүлсэн "Монголоо сонсъё” үндэсний аяны дүгнэлтийг хэлэлцэх аж.
Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу