Хайртынхаа нууцыг мэдье гэвэл гарыг нь хар /сонжоо /

Хүний зан ааш түүний ямар хүн болохыг нь илтгэдэг ч хүний эд эрхтнүүд мөн л энэ чанарыг гэрчлэх нэгэн зүйл юм. Бүсгүй та хайртынхаа гарыг хараад түүнийхээ нууцыг мэдэж болдгийг мэдэх үү? Тэгвэл танд энэхүү бяцхан сонжоогоор залуугаа шинжээд, мэдээд авахыг зөвлөж байна. Магадгүй таны таамаглаагүй, мэдэхгүй зан ааш гарнаас нь илрэх ч юм билүү?

 

 

Үнэнч эрийг хэрхэн таних вэ?

Хэрвээ түүний алгыг дээш нь харуулахад чигчий хурууны доод хэсгээр олон тооны хөндлөн зураас харагдвал бүсгүй та сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй ээ. Учир нь таны замд шалиг эр хөндөлсөж байна гэсэн үг юм. Зураас нь тод бол шулуун бус, нэг цэцгээс нөгөөд тэмүүлэх зөгийтэй л адил. Хэрэв алган дээрээ хоёр бүдэг зураастай бол сэтгэл зовних хэрэггүй гэнэ. Тэр тун итгэлтэй үнэнч залуу.

 

Тэр хартай юу?

Алган дээрээ зэргэлдээ хоёр зураастай бол түүнийгээ нэг мөсөн уургалаад авахыг зөвлье. Ийм хүн таны төлөө бүхнээ зориулна. Гэвч тэр хардамтгай байх талтай. Магадгүй гудамжинд танихгүй залуу тань руу инээмсэглээд зөрөхөд хардаад яахаас ч буцахгүй байх вий.

 

Та жаргалын дээдийг амсах уу?

Тун ухаалаг нарийн мэдрэмжтэй хүнтэй жаргалын дээдийг мэдэрдэг гэлцдэг шүү дээ. Тэгвэл ийм хүний гар дулаахан байдаг. Түүнчлэн ядам хуруу нь урт, үе нь товруутай байдаг гэнэ.

 

Хайртад чинь юу чухал вэ?

Эрхий болон долоовор хурууны хоорондох бугалга хүрсэн зураас нь амьдралын шугам юм. Энэ зураас тод бол тэрээр эрч хүчтэй, хайр дурлалыг эрхэмлэдэг хүн. Үүнээс гадна ухаалаг амьдралыг илүүд үздэг нэгэн.

 

Тэр юу сонирхдог вэ?

Ядам хурууны доод талд богино хоёр зураас байвал нэг нь хөгжимд, нөгөө нь урлагт илүү сонирхолтойг илтгэдэг гэнэ.

 

Тэрээр эрх үүргээ хэр мэдэрдэг юм бол?

Дунд хуруунаас бугалга хүртэлх зураас нь хувь заяаны шугам юм. Ийм зураастай бол хайрт тань сайхан сэтгэлтэй хүн. Харин дунд хуруу арай хүрээгүй бол бусдынхаа итгэлийг олохын тулд зан байдалдаа анхаарах хэрэгтэйг илтгэж байгаа хэрэг.

Мөн гарын алгаар нь ямар ч хүний нууцыг мэдэж болдог гэнэ. Хэрэв хайртын тань хуруу урт нарийхан бол бодит байдлаас тасархай романтик хүн. Харин цагаан гартай бол өөрийгөө л анхаардаг аминчхан нэгэн. Хэт улаавтар арьстай гартай бол түүний бүх зүйл эмх замбараагүй, амьдрал нь цэгцрээгүйн шинж гэнэ. Бүсгүй танд амжилт хүсье!

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу