Ёорг Ван Дайлэгийн энхтайвны далавч баримлын нээлт боллоо

Бельгийн Вант улсын уран барималч Ёорг Ван Дейлэгийн Jorg Van Daele “Baatar for peace 2018” бүтээлийн нээлт Монголын Урчуудын эвлэлийн хорооны үүдэнд долоодугаарсарын 21-нд боллоо.

Уран барималч Ёорг Ван Дейлэ нь1989 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, уран бүтээлээрээ дамжуулан хүн төрөлхтнийг энх тайванд уриалан дууддаг ажээ.  Бүтээлээ туурвихдаа тухайн орны онцлогийг харуулсан байгалийн чулууг сонгож, өөр өөр өнгө төрх, хэлбэрээр тухайн улсыг төлөөлсөн дахин давтагдашгүй уран баримал бүтээдгээрээ онцлог юм.

Түүний энхтайвны сэдэвтэй бүтээлүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөжээ. Ийнхүү гадаадын улс орноор бүтээлээ турвин аялж яваа уран бүтээлч юм байна. 

Дашрамд сонирхуулахад, барималч Ёорг Ван Дэйлэгийн Монголд зориулж хийсэн амар амгалан, эрх чөлөөний баримлын үзэсгэлэнгийн нээлтэнд шаргал өнгөтэй шампанскыг тэрээр задлахад таглаа нь Монголын Урчуудын Эвлэлийн хорооны байшингийн орой дээр цойлон гарлаа. Энэхүү сонирхолтой бөгөөд санаандгүй үйл явц нь түүний амар амгалан, энхтайвны төлөөх далавчит хөшөөний хүч байх аа гэж хэлж болох  юм.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу