УЛСЫН МЭРГЭН, ДАЯН МЭРГЭНТЭЙ НААДАМ БОЛЛОО

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд 580  харваачид цэц мэргэнээ сорисноос сурын харваанд улсын цол зэрэгтэй 240 харваач оролцсоноос гадна шинэ залуу харваачид оролцож, шилдэг харваачидаа шалгаруулан олон сайхан алдартнууд төрлөө.

Эрэгтэй харваачдаас

ТЭРГҮҮН БАЙРАНД: 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Засагт хан Клубын харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэг “Монгол Улсын Мэргэн” цолоор

ДЭД БАЙРАНД: 40 сумнаас 35 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр “Монгол Улсын гарамгай харваач” цолоор

ГУТГААР БАЙРАНД: сумнаас 35 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүх “Монгол Улсын Гоц харваач” цолоор

ДӨРӨВДҮГЭЭР БАЙРАНД: Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын спортын мастер Нармандах Алтантулга 35 оноогоор

ТАВДУГААР БАЙРАНД: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “МОНДЭ” компанийн харваач Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор

Баатарын Дашзэвэг зурган илэрцүүд

Эмэгтэй харваачдаас

ТЭРГҮҮН БАЙРАНД: 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул Алдар Жем багийн харваач Монгол Улсын Мэргэн Дамирангийн Норжмаад "Монгол Улсын Даян Мэргэн" цолны болзол хангалаа

ДЭД БАЙРАНД: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Мэргэн зэв багийн харваач Монгол Улсын мэргэн Гийнаагийн Батзаяа 36 оноогоор

ГУТГААР БАЙРАНД: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат МОНДЭ багийн Монгол Улсын Гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа 33 оноогоор

ДӨРӨВДҮГЭЭР БАЙРАНД: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Ганболдын Энхмандах 33 оноогоор

ТАВДУГААР БАЙРАНД: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Энхбатын Сайханчимэг 32 оноогоор тус тус эзэллээ.

-ШАГАЙ ХАРВАА ХАРВААНД-

Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ.

Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг,

Гутгаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу