БАЯН-ӨЛГИЙ НААДАМД Т.ЕРБОЛАТ ТҮРҮҮЛЖ АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын Хувьсгалын 97 жилийн ойд зориулсан Баян-Өлгий аймгийн баяр наадамд боксын олон улсын хэмжээний мастер, Дэлүүн сумын харьяат бөх аймгийн начин Төлекийн Ерболат найм даван түрүүлж, "аймгийн арслан" цол хүртлээ.

Мөн Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэж цолоо баталлаа.

Энэ жилийн аймгийн баяр наадамд аймаг, цэргийн цолтой 256 бөх хүч үзэн зодоглосноос Цэнгэл сумын харьяат бөх сумын заан М.Бекежан, Булган сумын харьяат бөх Б.Сундуй, Налайх дүүргийн бөх Д.Бахыт, Бугат сумын харьяат залуу бөх Э.Тамир нар "аймгийн начин", Баяннуур сумын харьяат бөх С.Заманбек "аймгийн харцага" цол тус тус хүртэж наадамчин олноо баясгалаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандосын жил бүр өсөх ирээдүйтэй залуу начинд олгодог шагнал болох хурдан удамт дааганы эзнээр аймгийн харцага С.Заманбек тодорлоо.

Ө.Нурболат

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу