М.Даваажаргал аваргын бэртэл сэдэрч, башёг орхилоо

Их аварга Хакүхо М.Даваажаргал гурван өдөр дараалан даваад байсан ч башёг орхилоо. Тодруулбал, Хакүхо хувцасны өрөөнд халтирахдаа тэнцвэрээ алдаж, баруун өвдөгний хуучин бэртэл нь сэдрээсэн тул хоёр долоо хоног эмчлүүлэхээр болсон байна.

 

Нагоё башёг Гүржийн бөх шинэхэн озэки Точиношин таван даваатай тэргүүлж байна. Түүний араас озэки Такаясү нарын долоон бөх дөрвөн даваа, нэг унаатай удаалж эхэллээ. Аварга Какүрюү М.Ананд гурван даваа, хоёр унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров хоёр даваа, гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Дээд зиндаанд барилдаж байгаа Монгол Улсын бусад бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан нэг даваа авсан бол Араваши Э.Дөлгөөн таван өдөр дараалан унажээ. Башёг нэг ч унаагүй Гүржийн бөх озэки Точиношин тэргүүлж байгаа аж.

 

П.УРНАА

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу