ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ 10 НАСНЫ АНГИЛЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын “Хурдан морины уралдаан” энэ оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Бөөр харын урд” хэмээх газар зохион байгуулагдлаа.

Энэ жилийн наадмын хурдан Дааганы уралдаанд 66, Шүдлэн насны морины уралдаанд 62, Хязаалан насны морины уралдаанд 52, Эрлийз бага насны морины уралдаанд 10, Эрлийз дунд насны морины уралдаанд 12, Эрлийз дээд насны морины уралдаанд 22, Азарганы уралдаанд 62, Соёолон насны морины уралдаанд 50, Жороо морины уралдаанд 15, Их насны морины уралдаанд 66 хурдан хүлэг уралдсан байна. Хурдан морины уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа аймгийн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д боллоо. “Дааганы уралдаан”-д: Түрүү магнай Ховд аймгийн Жаргалант сумын уяач О.Зоригтбаатар - шарга
Аман хүзүүнд Чандмань сумын уяач Д.Нямдаваа-шарга
Айргийн гуравт Зэрэг сумын уяач А.Наранцогт- шарга
Айргийн дөрөвд Манхан сумын уяач Х.Долгорсүрэн- хээр
Айргийн тавд Дөргөний УЦС-ийн уяач Д.Алтансүх – халтар
“Шүдлэн насны морины уралдаан”-д: Түрүү магнай Дуут сумын уяач А.Батмөнх - хээр
Аман хүзүүнд Жаргалант сум, МХГ-ын уяач Д.Батцэнгэл –хонгор
Айргийн гуравт Зэрэг сумын харъяат, Аймгийн алдарт уяач Б.Баатарбилэг -хул
Айргийн дөрөвд Увс аймгийн Өлгий сумын уяач Л.Отгонтулга -буурал
Айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач Л.Давааням –хар
Хязаалан насны морины уралдаан”: Түрүү магнайд Жаргалант сумын харъяат, Аймгийн алдарт уяач Ц.Балжаа –дэгдээхэй хүрэн
Аман хүзүүнд Үенч сумын уяач н.Баатархүү -шарга
Айргийн гуравт Мөст сумын харъяат, Аймгийн алдарт уяач С.Балдандорж –хүрэн халзан
Айргийн дөрөвд Үенч сумын уяач н.Батхишиг -бор
Айргийн тавд Мянгад сумын уяач Б.Мөнгөнхүү –хүрэн
“Эрлийз бага насны морины уралдаан”: Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач н.Мягмаржав –зээрэн хул
Аман хүзүүнд Ховд аймаг, Мөст сумын уяач Б.Ганбаатар -халзан
Айргийн гуравт Үенч сумын уяач н.Бярваа -хүрэн
Айргийн дөрөвд Жаргалант сумын уяач Д.Баярболд -алаг
Айргийн тавд Мөст сумын харъяат, Аймгийн алдарт уяач Б.Баясгалан –хүрэн
“Эрлийз дунд насны морины уралдаан”: Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач н.Энхболд –хонгор халзан
Аман хүзүүнд Буянт сумын уяач н.Мөнхбат -цоохор
Айргийн гуравт Манхан сумын уяач Б.Буяннэмэх -хонгор
Айргийн дөрөвд Жаргалант сумын уяач н.Бямбабаяр -хээр
Айргийн тавд Зэрэг сумын уяач н.Батэрдэнэ -хүрэн
Эрлийз дээд насны морины уралдаан”: Түрүү магнайд Жаргалант сумын уяач Б.Ганзориг –залуур хээр
Аман хүзүүнд Мянгад сумын харъяат, Аймгийн алдарт уяач Ц.Даваасүрэн –ембүү хээр
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач З.Болдбаатар -хүрэн
Айргийн дөрөвд Жаргалант сумын уяач Х.Пүрэвдорж -загал
Айргийн тавд Дөргөн сумын уяач н.Батэрдэнэ -шарга
"Жороо морины уралдаан"-д: Түрүү магнайд Чандмань сумын уяач Б.Энхбат -хээр
Аман хүзүүнд Зэрэг сумын уяач Г.Эрдэнэбат -хээр
Айргийн гуравт Эрдэнэбүрэн сумын уяач Н.Ганзориг -шар хээр
Айргийн дөрөвд Булган сумын уяач Н.Лхагвасүрэн -халтар
Айргийн тавд Жаргалант сумын уяач н.Бээжин -буган хээр
Азарганы уралдаан”-д: Түрүү магнайд Зэрэг сумын уяач Г.Отгонбаяр – хар
Аман хүзүүнд Дөргөн сумын харъяат, Аймгийн алдарт уяач Д.Төртүвшин -хүрэн
Айргийн гуравт Дарви сумын уяач Б.Чүлтэмсүрэн -халзан
Айргийн дөрөвд Жаргалант сумын уяач Н.Энхболд -хул
Айргийн тавд Дарви сумын харъяат, Аймгийн алдарт уяач С.Баяраа –хар
“Соёолон насны морины уралдаан”-д: Түрүү магнайд Мөст сумын уяач Д.Балсан -хүрэн
Аман хүзүүнд Жаргалант сумын харъяат, Аймгийн алдарт уяач М.Ганзориг -шарга
Айргийн гуравт Мөст сумын уяач Ш.Батсүх –хонгор халзан
Айргийн дөрөвд Жаргалант сумын уяач О.Батзориг -хээр
Айргийн тавд Мянгад сумын уяач н.Отгонбаатар –хээр
“Их насны морины уралдаан”-д: Түрүү магнайд Мянгад сумын уяач А.Жамъяансүрэн -саарал
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Н.Александр –буган халтар
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач М.Мянганбуу –тэргүүн саарал
Айргийн дөрөвд Буянт сумын уяач Э.Азбаяр –монхор хул
Айргийн тавд Жаргалант сумын харъяат, Аймгийн алдарт уяач З.Лувсан –буган хээр морьд тус тус шалгарч, шагналаа гардан авав.
А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу