НОХОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН

Аргын тооллын 7 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын битүүн, Өглөгт охин одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу