ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД УЛСЫН МЭРГЭН Д. НОРЖМАА ТҮРҮҮЛЭВ

 Үндэсний их баяр наадмын сурын харвааны аваргууд тодорлоо. Хамгийн өндөр оноо авсан шигшээ найман харваачид дөрвөн сум тавьж, аваргаа тодруулсан юм.

Эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Засаг хан клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын мэргэн боллоо. Харин эмэгтэй харваачдаас Увс аймгийнТэс сумын харьяат, улсын мэргэн Дамирангийн Норжмаа 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн цолны болзлыг хангав.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу