Эмгэнэл

Монголчууд бидний найрсаг хөрш Япон улсад байгалийн гамшигтохиож олон хүний амь нас эрсэдсэнд Монголын Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлж байна.

 

Японы ард түмний хүнлэг өгөөмөр сэтгэлийг Монголын ард түмэн үргэлж үнэлж, талархан хүлээн авдаг төдийгүй урлаг соёл, бизнес, спортын гээд бүхий л талбарт гүн гүнзгий харилцаатай явж ирсэн билээ.

Энэ утгаараа монголчууд бид бүхэн Японы ард түмэнд тохиолдсон энэхүү эмгэнэлт явдалд туйлаас харамсан гашуудаж байна.

Япон улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан ёсны мэдээлэлд одоогийн байдлаар 123 хүний алтан амь эрсдэж, 60 гаруй хүн ор сураггүй алга болж, хэдэн зуугаар тоологдох хүн орон гэргүй болж, цаашид зарим мужид үер усны гамшиг үргэлжилж мэдэхээр ноцтой нөхцөл байдал үүсч байгаа талаар мэдэгджээ.

Иймд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам уламжлалт найрсаг харилцаатай Япон улсын иргэдэд тохиолдож буй эмгэнэлт явдалд зохих анхаарлыг тавина гэдэгт итгэлтэй байна.

Ардчилсан нам

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу