ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Х.Болорчулуун гишүүний боловсруулсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлт багтжээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай, Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай, Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар хэлэлцэх аж. Мөн Концессын гэрээгээр хэрэгжүүлэх авто замын төслүүдэд хяналт тавих талаар, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын талаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу