МОНГОЛЫН БОЛОН ӨВӨР МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд энэ сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шинэ технологи, иновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн МХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. 

Үзэсгэлэнд Монгол болон ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, мэдээллийн технологи, инновацийн салбарын 40 ААН оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж байна. 

Цаашид БНХАУ-тай хамтарсан Технологийн инкубатор байгуулах, Технологи дамжуулах төв болон хамтарсан лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэх томоохон тослүүдийг хэрэгжүүлэх, улмаар Монгол Улсад анхны шинжлэх ухааны паркийг бүтээн байгуулах, өндөр технологийн үндэсний компаниудыг олноор бий болгох ажилд Хятадын талтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ. 
Л.Нандиа
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу