Монголын шигшээ баг аваргын төлөө тоглоно

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ үргэлжилж байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонг-Конгийн багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү манай улсын оюутны шигшээ багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхээр болов.

Манай баг аваргын төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм. Хүрэл медалийн төлөө Хонг-Конг БНХАУ-ын багууд тоглоно.

Сагсан бөмбөг сонирхогчид та бүхэн Буянт-Ухаа спортын ордон очиж багаа дэмжээрэй. Энэ бол алдаж болохгүй сайхан боломж юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу