”Үндэсний цом” тэмцээн Сүхбаатар аймагт болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг хөлбөмбөгийн "Үндэсний Цом 2016" тэмцээн энэ сарын 8-14 хооронд Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлог бөгөөд энэ шагналын сан 30 сая төгрөгт багтжээ. Нийт 21 аймгийн шигшээ баг өрсөлдж байна. Тэмцээний медальтнууд ирэх ням гаригт тодорно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу