Хоёр хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Энэ сарын 11-нд буюу өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 222 дуудлага мэдээ иржээ. Үүнээс зам тээврийн ослын 154 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 СБД-ийн нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г мөргөж гэмтээсэн.

 СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд T.Corolla автомашины жолооч М нь явган зорчигч 4 настай, Э-г мөргөж гэмтээсэн.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу