БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 63.5 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5 дугаар сарын байдлаар 800 байгаагийн 63.5 хувь нь буюу 508 нь эмэгтэйчүүд байна. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5 хүнээр буюу 0.6 хувиар буурчээ.
 
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 285 нь дээд, 43 нь тусгай дунд, 73 нь техник мэргэжлийн, 327 нь бүрэн дунд, 41 нь суурь, 28 нь бага, 3 нь ямар ч боловсролгүй иргэд байна хэмээн тус аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас мэдээлэв. 
Сүүлийн үед тус газарт ажил олгогчоос банк-эдийн засаг, уул уурхай, барилга, нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад ажилтан авах хүсэлтээ ирүүлсэн байна.
 
Э.Нарангэрэл
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу