ҮЕРТ АВТСАН 23 ӨРХИЙН 86 ИРГЭНИЙГ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Энэ сарын 14-ны өдөр Баруун-Урт суманд богино хугацаанд их хэмжээний усархаг аадар бороо орж, үерийн далан шуудууны даацаас хэтэрсэн үер болсон байна. Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын аврагчид үерийн усанд автсан 23 айл өрхийн 86 иргэнийг аюулгүй газарт шилжүүлэн, үерт саатсан таван автомашиныг татан гаргаж, ус зайлуулах арга хэмжээ авчээ.

Мөн аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-ын Эрэн хайх аврах салбарын аврагчид Баруун-Урт сумын дөрөвдүгээр багийн нутагт ус зайлуулах үерийн хоолой руу унасан иргэн Д-ийн амь насыг авран хамгаалж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иргэний биеийн байдал хэвийн байдалд шилжсэн байна.
Т.Одончимэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу