АЖЛАА ДУТУУ ХИЙСЭН ДӨРВӨН БАЙГУУЛЛАГА 500 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

“Бурхан багшийн сэрэг дүр”-ийг алтдах ажлыг гүйцэтгэгчээс 75 сая, V хорооллын дундах авто замын ажлыг гүйцэтгэгчээс 250 сая,  дулааны шугамын ажлыг гүйцэтгэгч компаниас 65 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх шийдвэр гарлаа. Үүнийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдээлсэн юм. Дээрх ажлууд нь 2012-2016 онд хийгдсэн бөгөөд дийлэнх нь ажлаа дуусгалгүй, төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэлгүй орхисон байна.
Иймд Хууль, эрх зүйн хэлтэс дээрх байгууллагуудад орон нутгийг хохиролгүй болгох,   гэрээний дагуу ажлаа чанартай гүйцэтгэх шаардлага тавьсан ч биелүүлээгүй  тул  Шүүхийн байгууллагад хандаж нэр бүхий дөрвөн байгууллагуудаас 500 орчим сая төгрөгийг эргэн төлүүлэхээр болжээ.
Одоо Шүүхийн байгууллагаар шалгагдаж буй дөрвөн байгууллага үлдсэн гэнэ. Тухайлбал, Говил багийн гэрэлтүүлэг, орон сууцны 21 блок дээврийн засварын ажлыг хийсэн нэг байгууллагаас 500 орчим сая төгрөг нэхэмжлээд байгаа ажээ. Мөн  Өргөө кино театр буюу “Нью тур сафарис” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байсан барилгыг худалдан авсан. Уг барилгыг барьсан хөрөнгийг төсөвт эргэн төвлөрүүлэхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Б.Оюун-Эрдэнэ
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу