ХҮЧТЭЙ БОРОО ОРСНЫ УЛМААС БАРУУН-УРТЫН ГОЛ ҮЕРЛЭЖЭЭ

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын хэсэг Түмэнцогт, Баруун-Урт, Сүхбаатар сумдад ажиллаж байна. Ажлын үр дүнд Баруун-Урт суманд гурав дахь өдрөө бороо орж , ширгэх аюулд нүүрлээд байсан Баруун-Уртын гол үерлэжээ.

Баруун-Уртын гол нь сүүлийн  хэдэн жил ингэж үерлээгүй юм. Мөн тус голоос гадна төв зам дагуух үерийн далангууд битүү усанд автаад байна. Тиймээс бага насны хүүхэд болон өндөр настангууд, явган зорчигчдыг сонор сэрэмжтэй байж,  болгоомжтой зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Учир нь иргэд үерийн даланд унаж амь насаа алдах тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан юм.

Аймаг сумдын баяр наадам удахгүй болно. Гэтэл нутгийн баруун болон баруун хэсгийн сумдаар хур бороо ороогүйн улмаас ган үүсч, баяр наадам хийхэд ихээхэн хүндрэлтэй байгаа. Тиймээс аймгийн УЦУОШГ-аас эдгээр сумдад очиж цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Т.Одончимэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу