АЙМАГ, СУМДЫН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЧЭЭ

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор аймаг, сумдын баяр наадмын товыг эцсийн байдлаар баталжээ. Сүхбаатар аймгийн баяр наадам 07 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Баруун-Урт суманд болох бол сумдын баяр наадам 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд болох аж.

Мөн төрийн их тахилгат Алтан дарь овооны тахилга ирэх сарын 27,28,29-ний өдрүүдэд болох бөгөөд эдгээр баяр наадмуудыг зохион байгуулах салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажилдаа ороод байна. Баяр наадмын бэлтгэл 40 гаруй хувьтай үргэлжилж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Алтан дарь овооны их тахилгатай хамт Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдаан болно гэж яригдаж байсан ч одоогоор эцэслэн тодорхой болоогүй байгаа гэнэ.
Т.Одончимэг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу