ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ ЭКО САВАН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Д.Чаминцэцэг сүүлний өөхөөр гар нүүрний саван үйлдвэрлээд хоёр дахь  жилдээ амжилттай ажиллаж байна. Хонины сүүлний өөхийг жигнэж саван үйлдвэрлэхэд тохирох тосыг гарган авдаг бөгөөд энэ нь аливаа химийн найрлага ороогүй цэвэр эко бүтээгдэхүүн болж чаджээ.
Мөн савангаа чацарганы өнгөнд хувиргаснаар вирүсийн эсрэг үйлчилдэг төдийгүй шархыг эдгээхэд сайн нөлөө үзүүлдэг бол ногоон цайны ханд хольсноор арьсыг тайвшруулах үйлчилгээтэй болгодог байна.
Хүүхдийн саванг 1000 төгрөгөөр худалдаалдаг бол арай томхоныг нь 2500-6000 төгрөгийн үнээр худалдаалдаг аж. Хонины сүүлний өөхөөр хийсэн эко савангаар нярай хүүхдийн өлгий даавуу угаах зэрэгт ихээхэн тохиромжтой аж.
Мөн тэмээний чөмөг, адууны тосоор барааны саван үйлдвэрлэдэг аж. Д.Чаминцэцэг эмч мэргэжилтэй бөгөөд энгийн саван буюу дэлгүүрээс авдаг үйлдвэрийн саван нь үнийн хувьд хямд төсөр бөгөөд борлуулахын тулд маш бага  ургамлын гаралтай, чанаргүй амьтны тос, химийн аргаар гарган авсан үнэр, химийн гаралтай өнгө будаг, хатууруулагч, амархан муутгахгүйн тулд нян бактерийн эсрэг химийн гаралтай бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь арьс хуурайшиж таталдах, арьс холцруутах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг гэж ярив. 
Х.Эрдэнэбулган
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу