Боловсролын системийг өөрчлөх талаар мэрэгжилтнүүд хэлэлцүүлэг хийж байна

“Үндсэн хууль ба Боловсролын эрс шинчлэл” сэдвийн хүрээнд судлаач багш нар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол улсын хөгжлийн тулгууруудын нэг болох боловсролын системд шинчлэл хийх талаар эрдэмтэд өөрийн илтэлээ хэлэлцүүлж дүгнэх юм. Монголын үндэсний Ардчилсан Намаас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг “MN tower”-т 10 цагаас эхэлж Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б. Цогтгэрэл үг хэлж “Амжиргаатай, Авъяаслаг, Аугаа Монгол” гэсэн сэдэвт илтгэлээ тавьсан юм.

Хэлэлцүүлэгт” МАХН”, “Иргэнийн зориг-Ногоон Нам”, Соёнгэгээрүүлэгч телевизийн захирал Ш. Хишигсүрэн, “Монголын ногоон нам”-аас төлөөлөлүүд оролцон илтгэлээ тавьж байгаа аж.

Улсын болон хувийн их дээд сургуулиудад нийт 170 мянга гаруй оюутнууд суралцаж байгаагийн төгсөгчдийн 30% ажилд ордог бол тэдний тэн хагас буюу нийт төгсөгчдийн 15 хувь нь л мэргэжлээрээ ажилладаг судалгаа гарчээ. Үүний талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт эрдэмтэд саналаа солилцож гарц гаргалгааг тодорхойлох аж.

Саруул Төгс-н зураг.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу